Лондон хотын багууд лигийг өнгөлж эхэллээ

Английн премьер лигийн гуравдугаар тойргийн тоглолтууд шувтрах шатандаа орлоо. Лигийн тархинд бичигдэж байсан "Тоттенхэм" болон "Челси" багууд ялалт байгуулснаар тэргүүлэлтээ баталгаажуулав. Эхний тоглолт болох "Тоттенхэм" нэг хотын "Вэст Хэм"-ийн талбайгаас Ж.Дефо, А.Леннон нарын гоолын ачаар хэрэгтэй гурван оноогоо халаасалж түүхэндээ байгаагүй амжилт гаргав. Тэд өмнө нь хэзээ ч дээд лигийн эхний гурван тойргийн тоглолты 100 хувийн амжилттай үдэж үзээгүй билээ. Тус тоглолтын дараа мөн л Лондон хотын дерби болж, "Челси" "Фулхэм"-ийн талбайд зочлон тоглов. Энэ улиралд лигийг тэргүүлэх магадлал өндөртэй байгаа "Цэнхэрүүд" айлын талбайгаас хөнгөхөн ялалт авснаар зорилгодоо нэг алхамаар ойртов.

Түүнчлэн "Барнли" болон "Эвертон" багуудын учраа энэ жил дээд лигт дэвшин гарч ирсэн багын ялалтаар өндөрлөв. Тоглолтын цорын ганц гоолыг 34 дэх минутанд Уэд Эллиот хийсэн байна. Ливерпуль хотын баг энэ тойрогт ялагдсанаар хоёр тоглолтын дараа ганц ч оноогүй хүснэгтийн сүүл мушгиж явна. Гуравдугаар тойргийн үлдсэн тоглолт болох "Ливерпуль" "Астон Вилла" багын тоглолтууд маргааш шөнийн 03:00 цагаас болох юм.

 

Барнли – Эвертон 1:0

Эллиот 34

 

Вест Хэм – Тоттенхэм 1:2

Коул 49 – Дефо 54 , Леннон 79

 

Фулхэм – Челси 0:2

Дрогба 39 , Анелька 76

 

Мэргэн буучдын жагсаалт:

4 гоол: Ж.Дэфое /Тоттенхэм/

3 гоол: Д.Дрогба /Челси/, У.Рүүни /Манчестер Юнайтед/

 

Б.Мягмарсүрэн

 

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog