
Премьер лиг үргэлжилсээр. “Эвертон”-ыг 6:1 харьцаатай бутниргэж, шинэ улирлыг гайхалтай эхлүүлсэн “Арсенал”-ын залуусын эрч хүч хэвээр. “Их буучид” гуравдугаар тойрогт “Портсмут”-ыг гурван онооны илүүтэй хожсоноор нийт +8 гоолтой болж, лигийн тархинд бичигдэх болов. Өмнөх тойрогт дээд лигт шинээр гарч ирсэн багт хожигдон дуулиан тарьсан “Манчестер Юнайтед” “Уиган”-ыг талбайд нь таван бөмбөгний илүүтэй ялж, хоёр дараалан дийлдэх баг биш гэдгээ харууллаа. “Уиган”-чууд тоглолтын эхний үед муугүй тэмцэлдсэн ч сүүлийн хагасын эхэнд ойрхон алдсан хоёр бөмбөг тоглолтыг нь үгүй хийчихэв. Дараагийн долоо хоногт “Манчестер Юнайтед”, “Арсенал”-ын тоглолт “Олд Траффорд”-од явагдах аж.
Урьд шөнө болсон тоглолтууд:
Арсенал – Портсмут 4:1
Дибаи 17, 21, Галлас 50, Рамси 67 – Кабул 36
Бирмингем – Сток 0:0
Халл – Болтон 1:0
Хилас 60
Манчестер Сити – Вулверхэмптон 1:0
Адейбайор 16
Сандерлэнд – Блекбэрн 2:1
Жонес 31, 53 – Живе 20
Уиган – Манчестер Юнайтед 0:5
Рүүни 55, 64, Бербатов 57, Оуэн 84, Нани 90
Өнөөдөр болох тоглолтууд:
20:30 Вест Хэм – Тоттенхэм
22:00 Барнли – Эвертон
23:00 Фулхэм – Челси
Маргааш болох тоглолт:
03:00 Ливерпуль – Астон Вилла
Д.Нанжид




Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: