“Бавари” гурван тоглолтод хоёрхон оноотой

Урьд шөнө Германы аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтууд явагдлаа. Бундеслигийн мөнхийн лидер “Бавари” энэ удаад лигийн сулхан багуудын нэг “Майнц”-ын талбайд зочлон тоглосон ч тэнцээний ганц ч оноо авч чадсангүй 2:1-ээр хожигдов. Ядахдаа тэд өөрсдийн гэсэн ганц ч бөмбөгийг хийж чадаагүй бөгөөд эсрэг багийн Новески 47 дахь минутанд өөрийнхөө хаалгыг мялааж, мюнхений багт нэр төрийн гоолыг авчирсан юм. “Майнц”-д хожигдсоноор Луи ван Гаалийн баг хоёрхон оноотой хэвээр үлдэж, одоогоор 12-р байрт бичигдэх боллоо. Хэрвээ тэд эртхэн тоглолтоо олохгүй бол “Вольфсбург”, “Леверкузен”, “Шальке” багууд оноогоор бүр тасраад вчих шинжтэй.

 

Уржигдар болсон тоглолт:

Хоффенхайм – Шальке 0:0

 

Урьд шөнө болсон тоглолтууд:

Дортмунд – Штутгарт 1:1

Вальдес 27 – Ниедермайер 48

 

Фрайбург – Леверкузен 0:5

Киесслинг 35, Барнетта 47, 76, Дердийок 69, 85

 

Майнц – Бавари 2:1

Иваншиц 25, Бансе 38 – Новески 47 /авт/

 

Нюрнберг – Ханновер 0:2

Штайнер 15, 86

 

Кёльн – Франкфурт 0:0

 

Өнөөдөр болох тоглолтууд:

21:30 Бохум – Херта

23:30 Вердер – Мюнхенгладбах

23:30 Вольфсбург – Хамбург

 

Д.Нанжид

 

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog