Тулаан 1. “Барселона” – “Челси” 2:1 2005.02.23, “Ноу Камп”

2004 оны арванхоёрдугаар сард нокаут шатны сугалаа болж, онц сонирхолтой хэд хэд тулааныг тов тодорч билээ. “Реал” - “Ювентус”, “Бавари” - “Арсенал”, “Манчестер Юнайтед” - “Милан”, өнгөрсөн жилийн аварга “Порту” - “Интер” гээд л. Гэхдээ л энэ бүх тоглолтууд өөр нэг тулааны сүр чимээнд нам дарагдсан юм. Дэлхийн ихэнх спортын мэдээллийн хэрэгслүүд “Барселона” - “Челси”-гийн тоглолтыг онцолж байв. Хоёр баг тус тусынхаа лигийг тэргүүлж, Европын хамгийн шилдэг багууд гэсэн албан бус алдрыг зүүгээд байсан цаг. Роналдиньог худалдаж авах гээд “Челси” улайран хөөцөлддөг байж дээ. Ядаж байхад шийдвэрлэх тулаанаас хэдхэн долоо хоногийн өмнө “Челси”-гийн орос босс, португал менежер нь Испанид ирж “Барселона”-гийн тоглолтыг үзсэн нь Англи, Испанийн шилдэг багуудын тоглолтын өмнөх нэгэн чимэг байлаа. Эхний тоглолтыг UEFA-гийн урдаа барьдаг шүүгч Андерс Фриск шүүн явуулсан юм. Жозе Моуриньогийн гол зэвсэгүүдийн нэг нь жигүүрийн хурдтай довтлогч нар байсан. Тэдгээр зэвсгүүдийнх нэг болох ирландын “хөдөлмөрч шар” Д.Даффын баруун жигүүрээс хаалганы өмнүүр өгсөн хөндлөн дамжуулалтыг “Барса”-гийн баруун хамгаалагч Ж.Беллетти өшиглөж гаргах гээд өөрийнхөө хаалганд бөмбөгийг хийчихэж билээ. Ийнхүү эхний үед англичууд яльгүй давамгайлав.

Тоглолтын эхэнд шар хуудсаар торгуулиад байсан Дрогба 56 дахь минутанд хоёр дахиа хүртсэнээр тоглолтоос хөөгдсөн. Тэрээр хаалгач Вальдесын өөдөөс жийн орж бага зэрэг гэмтэл учруулсныхаа төлөө ийнхүү шийтгүүлсэн юм. Швед шүүгчийн энэхүү шийдвэр тоглолтын дараа ихээхэн дуулиан дэгдээж билээ. Хэдийгээр 10 хүнтэй үлдсэн ч зочид давуу байдлаа хадгалсаар байв. “Барса”-г нутагт нь хожно гэдэг бол дараагийн шатанд үлдэх сайхан боломжоос гадна нэр төрийн хэрэг гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тэд 30 минут тэсэхэд л хүссэндээ хүрэх байв. Хэдийгээр талбайн эзэд 65 хувьтай бөмбөгийг эзэмшиж байсан ч эсрэг багийн хамгаалалтыг нэвлэх аргаа нэг л олохгүй байлаа. Тэр жил өвлийн солилцоогоор Макси Лопес хэмээх аргентин залууг “Барселона” аваад байсан юм. Дасгалжуулагч Райкаард шинэ тоглогчоо 64 дэх минутанд Людовик Жюлигийн оронд оруулсан нь тоглолтын хувь заяаг эргүүлж билээ. Тэрээр сэлгээгээр ороод гурван минутын дараа л тэнцээний бөмбөгийг хийх нь тэр. Роналдиньо, Это”О нараар дамжсан бөмбөг Лопест ирэхэд тэр богино хугацаанд ур чадвараа гарган Петр Чехийн хаалгыг мялаасан юм. Тэнцээний гоол орсны дараа талбайн эздийн довтолгоо бүр ч эрчимжсэн. 73 дахь минутанд Максигийн дамжуулалт гэхэд ч хаашаа юм, хаалга руу цохисон бөмбөгийг нь Это”о замаас нь нэмж цохин ялалтын гоолыг оруулж байлаа. Браво! “Ноу Камп” нурчих шахав. Камерун довтлогч гоол хийчихээд сэтгэлийн хөдлөлөө тун өвөрмөц байдлаар гаргав. Тэр сармагчин адил хоёр гараа савчин гүйлээ. Өөрийг нь “Сармагчин” гэж хочилсон “Челси”-гийн фэнүүдэд тэр ингэж хариуг нь барьсан юм. Тоглолтын үлдсэн хугацаанд “Барса” довтолж, сандарч мэгдсэн зочид хамгаалсаар цагаа дуусгаж билээ.

Энэхүү тулааны дараа баг нь хожигдсон шалтгааныг “Челси”-гийн хөгжөөн дэмжигчид шүүгчийн шийдвэртэй холбож, тэр ч бүү хэл гэр бүлийнхнийг нь заналхийлсэн бол дасгалжуулагч Ж.Моуриньо шүүгч А.Фрискийг эсрэг багаас авилга авсан хэмээн эрээ цээргүй шүүмжлэв. Энэ бүхний эцэст гэр бүлд нь учирсан дарамт шахалт, сүрдүүлгээс эмээсэн UEFA-гийн шилдэг шүүгч А.Фриск дахин хөлбөмбөгийн ногоон талбайд шүгэл үлээгээгүй юм.

 

Д.Нанжид

 

Сэтгэгдэлүүд:

1. myagaa_sdb | 2009-04-27 21:33:53
goy medee tavisan bna tnx
2. BeSt oF 4o (зочин) | 2009-04-27 22:51:20
Oo nice nice saihan medee bna shu........
3. Barca be stay forever (зочин) | 2009-04-28 03:35:45
Tasarxai medeelel bvxii site baina. Zoxiogch n vnexeere setgej chadaj shvv. Barca vvrd mandan badrag!
4. telmuun (зочин) | 2009-04-28 10:22:14
aimar goy baina yaj iim ih yumiig bichdeg baina nanjid ahaa
5. Nbr (зочин) | 2009-04-28 10:56:44
FORCA BARCA
MES QUE UN CLUB
BARCA BARCA BARCA
6. Nbr (зочин) | 2009-05-19 22:30:22
FORCA BARCA
MES QUE UN CLUB
BARCA BARCA BARCA

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog